Уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг үл тоомсорлодог хэмээн шүүмжлэгдэж байсан Австрали нь дэлхийн гурав дахь том чулуужсан түлш экспортлогч бөгөөд утаагаа бууруулах томоохон алхам хийлээ.
Тус улсын парламентын доод танхим 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 2005 оны түвшнээс 43-аас доошгүй хувиар бууруулж, 2050 он гэхэд цэвэр тэгт хүргэх үүрэг хүлээсэн хуулийн төслийг баталлаа.
Хэдхэн долоо хоногийн дараа Сенатаар дамжих төлөвтэй байна.
“Бидэнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах бодитой хариу хэрэгтэй байна” гэж Ерөнхий сайд Энтони Албанес өнгөрсөн тавпдугаар сард болсон сонгуулиар олон жилийн засаглалтай консерватив эвслийг эсэргүүцэхдээ амлаж байсан юм.
Одоо түүний Засгийн газар энэхүү саналыг бодит болгохоор хуулийн төсөл дэвшүүлж байна.
Гэвч энэ алхмын хугацаа хэдий нь хоцорсон гэж олон нийт үзэж байна. 2030 он гэхэд утааг 75 хувиар бууруулах шаардлагатай байсан Австралийн ногоон намын гаргасан тусдаа саналыг няцаав. Ногоон намын удирдагч Адам Бандт засгийн газрын доод зорилт нь одоогийн дулаарлын чиг хандлагын дагуу тэмцсээр байх төлөвтэй байгаа Их барьер хадыг сүйрүүлэхэд хүргэнэ гэж мэдэгджээ.
Тус 43 хувийн амлалт нь Австрали улсыг Канад, Өмнөд Солонгос, Японы амласан бууралтад ойртуулж байгаа ч АНУ болон Британи, ЕХ-ны амлалтад хүрэхгүй хэвээр байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com