x

Хятадын цэргийн сургуулилтууд Тайваныг заналхийлсээр байна

Энэ долоо хоногийн эхээр Хятадын арми Тайванийг тойрсон усан хилд цэргийн сургуулилт хийж байгаа нь тус арал АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг хүлээн авсан тул шийтгэн сүрдүүлэх зорилготой байсан билээ.

Пелосиг хөдөлснөөс хойш 24 цагийн дотор Хятадын 11 пуужин Тайваний хойд, өмнөд, зүүн зүгийн тэнгист туссан байна. Тайванийн эргээс 10 миль хүрэхгүй зайд явагдаж байгаа сургуулилт нь Хятадын "арлыг хэзээ нэгэн цагт бүсэлж, довтлох" тушаал авбал "үнэ цэнэтэй" дадлага болох болно.

Мөргөлдөөн гарах магадлал бага байгаа ч бүтэн гурван өдөр үргэлжлэх сургуулилт бүс нутгийг туйлдуулж байна. Ялангуяа ямар нэг зүйл буруу болвол хурцадмал байдал аюултайгаар даамжирч болзошгүй. 

Японы засгийн газар Хятадын таван пуужин өөрийн эдийн засгийн онцгой бүсэд унасан нь анх удаагийнх гэж мэдэгдэв.

Хятадын армийн арлын дээгүүр пуужин харвах, маргаантай агаарын орон зайд нэвтрэн орох нь агаарын мөргөлдөөнд хүргэвэл Хятад, Тайваний хүчний хооронд санамсаргүй мөргөлдөөн үүсч болзошгүй гэж Америкийн албаныхан санаа зовж байгаагаа илэрхийлж байна.

Хятадад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон хятадууд Бээжин Пелосигийн айлчлалд хязгаарлагдмал хариу үйлдэл үзүүлсэнд, ялангуяа засгийн газрын хатуу үг хэллэгийг харгалзсанд сэтгэл дундуур байв. Зарим хэрэглэгчид цэрэг армийг Хятадын эрэгтэй хөлбөмбөгийн багтай зүйрлэсэн байна. Учир нь Хятадын эрэгтэй хөлбөмбөгийн баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх ганцхан удаа авч байжээ.

Пелоси пүрэв гаригт Өмнөд Солонгосын улс төрийн удирдагчидтай уулзсан. Энэ үеэрээ Хятадын хариу арга хэмжээний талаар бараг л чимээгүй байсан гэж Associated Press мэдээлэв. Амралтаар явж байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пелоситай биечлэн бус утсаар ярьсан нь Өмнөд Солонгосын Хятадтай харилцах харилцааг санаатайгаар үгүйсгэсэн үйлдэл гэж шүүмжлэгчид үзсэн байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top