Мексикт хүчтэй ган гачиг болж, ихэнх нутаг усны хомсдолд ороод байна.
Одоогийн байдлаар тус улсын хотуудын бараг гуравны хоёр нь усны хомсдолд ороод байгаа бөгөөд иргэд ус авахын тулд олон цагаар дугаарлан зогсож байна. Зарим оршин суугчид илүү их ус шаардахын тулд хурдны замыг хааж, захиргааны ажилчдыг хулгайлсан байна.
Мексикийн эдийн засгийн хамгийн чухал төвүүдийн нэг Монтеррей хотод хямрал ялангуяа хурцаар тавигдаж байна. Зарим хороолол 75 хоног усгүй байснаас олон сургууль зуны амралтаас өмнө хаагдахад хүрчээ.
Дэлгүүрийн лангуунаас ундны ус олоход хэцүү байдалтай байгаа бөгөөд орон нутгийн дэлгүүрүүдэд ус өндөр үнээр зарагдаж байна.
Хүний хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар хур тунадасны хэлбэрийг өөрчилж, ган гачиг болох магадлалыг нэмэгдүүлж байгааг эрдэмтэд хэлж байна. Мексикээс хойд зүгт орших АНУ-ын баруун хагасын ихэнх хэсэг сүүлийн 1200 жилийн хамгийн хуурай хорин жилийн үеийг туулж байна.
Долдугаар сарын дундуур гэхэд Мексикийн нийт нутаг дэвсгэрийн 48 хувь нь гантай байсан нь өнгөрсөн жилээс 28 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мексикт Ерөнхий прокурор тус улс өөрийн ерөнхийлөгч асан Энрике Пенья Ньетог мөнгө угаасан, хууль бусаар хөрөнгөжсөн хэргээр шалгаж байгааг анх удаа баталжээ. Гэвч олон мексикчүүд энэ мэдэгдэл нь улс төрийн тактикаас өөр зүйл биш гэж эмээж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com