Доналд Трамп тун удахгүй өөрийн баялгийнхаа талаар олон арван жилийн турш үргэлжилсэн тайлангаа чин үнэнээр нь мэдүүлнэ. Гэвч тэрээр тангараг дор асуултуудтай тулгарах болно.
Ерөнхийлөгч асан болон түүний том охин Иванка Трампыг компани нь түүний хөрөнгийн үнэлгээг хуурамчаар өсгөсөн эсэхийг шалгаж буй Нью-Йорк мужийн Ерөнхий прокурорын газар энэ сард тэднийг байцаахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Трампын хүү бага Дональд Трамп мэдүүлэг өгсөн гэж эх сурвалжууд мэдээлэв.
Ийн үргэлжилсэн байцаалтууд нь Трамп болон түүний компанийн эсрэг хуулийн хариуцлага хүлээлгэх гурван жилийн иргэний мөрдөн байцаалтын эцсийн шат болж байна.
Ерөнхийлөгч асан Трамп энэ мөрдөн байцаалтыг улс төрийн зорилготой "шулмын ан" гэж шоолж, бүх буруутай үйлдлүүдээ үгүйсгэж байгаа аж. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргаж, Трамп шүүх хуралд ялагдал хүлээвэл шүүгч санхүүгийн өндөр торгууль ногдуулж, Трампын Нью-Йорк дахь бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж магадгүй юм. Энэ нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд ч мөн нөлөө үзүүлэх аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com