x

Антонио Гуттереш: Хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байна

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш ноцтой мэдэгдэл хийлээ. 

Өчигдөр Цөмийн Зэвсгийг Хориглох тухай гэрээнд нэгдсэн орнуудын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэрээр "хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байна" хэмээн анхааруулсан байна.

Антонио Гуттереш “Хүн төрөлхтөн ганцхан болгоомжгүй алхам хийвэл цөмийн дайн эхлэх аюулын ирмэг дээр байна. Өнөөдрийг хүртэл биднийг зөвхөн аз түшиж ирлээ. Гэхдээ аз бол стратеги биш. Бас цөмийн дайнаас сэргийлэх зүйл ч биш. Цөмийн дайн хэзээ ч гарах ёсгүй, гарсан тохиолдолд хэн ч ялахгүй” гэжээ.

Түүний  хэлсэн энэ үг сүүлийн үед олон улсын хэмжээнд гарсан үйл явдлууд болох Украины дайн, Солонгосын хойг, Ойрх Дорнод дахь дайсагнал геополитикийн сөргөлдөөнийг шинэ дээд түвшинд хүргэснийг онцлов.

Кубын пуужингийн хямралын дараа 1968 онд дэлхийн ихэнх улс орнууд цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг хориглох, цаашдаа цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах зорилготой гэрээг байгуулж байв. Уг гэрээнд нэгдээгүй дөрвөн улс нь Энэтхэг, Пакистан, Израил, Умард Солонгос юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад 13,000 орчим цөмийн зэвсэг идэвхтэй байгаа. 1980-аад оны дунд үед энэ тоо 60,000 хүрч байсан аж.

Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, Орос улстай зөрчилдсөн бүхэн “түүхэндээ үзэж байгаагүй хортой үр дагавар” амсахыг анхааруулж байв.

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен олон улсаас аюулгүй байдлын баталгаа авсныхаа дараа 1994 онд Зөвлөлтийн үеийн цөмийн зэвсгээсээ татгалзсан Украин улс өнөөдөр Оросын эзлэн түрэмгийлэлд өртөөд байгааг шүүмжилсэн байна.

Энэ үйлдэл нь тусгаар тогтнолоо хамгаалах, гаднын эзлэн түрэмгийллээс өөрийгөө хамгаалахын тулд “цөмийн зэвсэгтэй байх хэрэгтэй юм байна” гэсэн буруу ойлголтыг дэлхийн улс орнуудад төрүүлж байгааг Антонио Гуттереш анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top