x

Герман улс хийн хямрал үүсэхээс сэргийлж, хэмнэлтийн горимд шилжжээ

Герман улсын Хановер хотын захиргаа, хийн хямрал үүсэхээс сэргийлж, олон нийтийн барилга байгууламжид халуун ус хэрэглэхийг хориглолоо.

Тухайлбал, төрийн байгууллагууд, биеийн тамирын заал, усан бассейн зэрэг халуун усны хэрэгцээ өндөр байгууламжуудад халаалтаа зогсоосон Германы анхны хот болж байна.

Үүний зэрэгцээ, Хановер хотын захиргаа, байшин барилгуудын гадна талын гэрэлтүүлэг, усан оргилуур зэрэг тог, цахилгаан их хэмжээгээр зарцуулдаг, хүний хэрэгцээнд шаардлага багатай гэж үзэж байгаа бүхий л зүйлсийн хувьд, хязгаарлалт тогтоох юм байна.

Мөн, жил бүрийн 4 дүгээр сараас 9 дүгээр сарын эцэс хүртэл нийтийн байрнуудын халаалтыг хязгаарлаж, агааржуулагч, халаагчийн хэрэглээг хориглож байгаа юм байна.

Өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн, ОХУ-ын төрийн өмчит Газпром компани, Европ руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ шат дараатайгаар бууруулах бодлого барьж байгаа юм. Оросын энэ шийдвэрт, Европын холбоо хариу арга хэмжээ авч, ирэх өвлийн хийн хэрэглээгээ бууруулж, цаашид хэрэглээгээ хангах шинэ эх үүсвэр эрэлхийлж байна.

Европын холбооны орнуудын хэмнэлтийн горимд шилжиж, ирэх 8 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл, хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Энэ нь Хановер шиг том хотын хувьд, томоохон сорилт дагуулж байна гэж, оршин суугчид нь үзэж байна.

Үүнээс гадна, Герман улсад, Европын холбооны стандартын дагуу тооцсон хэрэглээний үнэ, 7 дугаар сард 8,5 хувьд хүрч өсжээ. Тус улсын статистикийн газрын мэдээлж байгаагаар энэ өнгөрсөн 6 дугаар сартай харьцуулахад, 0,3 хувиар өссөн үзүүлэлтийг харуулж байна.

Тухайлбал, Германд, эрчим хүчний эх үүсвэрийн газрын тос, байгалийн хий, нүүрсний үнэ 7 дугаар сарын байдлаар, 36 хувь өсжээ.

Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад 2 хувиар буурсан байна. Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад, 15 хувиар нэмэгджээ.

Бусад үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үндсэндээ, Германы инфляц шинжээчдийн таамгийг давж өссөн үзүүлэлтийг харуулж байна. Блүүмберг агентлагийн тооцоолсноор, энэ сард инфляцын түвшин дунджаар 8,1 хувьд хүрч саарна гэж таамаглаж байсан юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top