АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар ярьжээ. Хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзахын ач холбогдлыг онцолж, ийм уулзалт зохион байгуулах боломжийг судлахыг багууддаа даалгалаа гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, хоёр улсын удирдагчид Оросын нефтийн үнэд хязгаар тогтоох асуудлыг хэлэлцээгүй гэдгийг Цагаан ордон тэмдэглэсэн байна.
Ж.Байден, Ши Жиньпин нар хэдэн сарын дараа утсаар ярьсан нь энэ бөгөөд энэ удаагийн яриа хоёр цаг гаруй үргэлжилсэн байна. Цагаан ордны мэдээлснээр, хоёр удирдагч Тайванийг тойрсон асуудал, Украины байдал, мөн хоёр талын болон олон улсын зарим асуудлыг хэлэлцжээ.
montsame.mn