ОХУ Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хоёр хоюул өнгөрсөн өдрүүдэд Ойрхи Дорнодоор айлчилсан. Тухайн айлчлалуудын үр дүн тэс өөр байсан гэж Foreign Policy сэтгүүл бичжээ. Сэтгүүлийн ажилчид Байдены саяын айлчлал маш дундуур үр дүнтэй байсан хэмээн тэмдэглэв. Тэдний бичсэнээр, Персийн булангийн орнууд америкт тал засан Орос, Хятадтай харилцах харилцаанаасаа татгалзах хүсэлгүй байгаа аж.
«Москвад уг бүс нутгийн Вашингтоны бүх түншүүдтэй эрчим хүчний өндөр үнээс эхлэн олон туйлт дэлхий хүртэлх нийтлэг нэгэн зорилго байгаа» гэжээ.
Айлчлалаар Владимир Путин хамгийн сайн амжилт гаргаж чадсан гэж дүгнэсэн бөгөөд Оросын Ерөнхийлөгч Ойрхи Дорнодод ихээхэн чадварлаг тоглогч гэж үнэлэгдсэн гэв. Түүний саяхан Тегеранд хийсэн айлчлал нь Москватай хамтран ажиллах түншүүд байгааг харууллаа гэж онцолжээ.
М.ЦОГТ