Европын Төв банк сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа үндсэн хүүгээ өсгөж, тив даяар инфляцийн хөөрөгдлөөр мөнгө зээлэх нь илүү "үнэтэй" болов.
Энэхүү өсөлт нь хүлээгдэж байснаас хагас хувиар илүү гарсан нь банкуудыг өгөөмөр зээл олгох зорилготой найман жилийн сөрөг хүүг гэнэт зогсооход хүргэсэн байна. Гэхдээ банкны үндсэн хүүг тэг хувиар үлдээсэн юм. Хөрөнгө оруулагчид Европын Төв банкны инфляцийг дарах түрэмгий арга хэмжээнд эерэгээр хандсаны дараа Европын хөрөнгийн биржүүд эхэлсэн өдрөө барагцаагаар дуусгажээ.
Евро ашигладаг орнуудад инфляци сүүлийн үед хамгийн хурдацтай өсч, зургадугаар сард 8.6 хувьд хүрч байна. Энэхүү өсөлтөд эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлсөн. Европын Төв банк 19 өөр орны эдийн засгийн сул тал болон өрийн дарамтыг тэнцвэржүүлэх маш хэцүү даалгавартай ажиллаж байна.
Эдийн засгийн хямралын тухайд Уолл Стритийн уналтын мэдээллийг хамгийн их ярьдаг үзүүлэлт болох өгөөжийн муруй нь сүүлийн хорин жилийн хамгийн чанга түгшүүрийн дохио болж байна. Үүний урвуу байдал нь сүүлийн хагас зуун жилийн турш АНУ-ын уналт болгоны өмнө тохиолдож байсан бөгөөд одоо ч болж байна.
Европын Төв банк бондын зах зээлийг хянах шинэ хэрэгсэл болох Дамжуулах хамгаалалтын хэрэгслийг нэвтрүүлсэн. Гэхдээ тэд үүнийг ашиглахыг хүсэхгүй байгаа аж.
Б.Бүжлхамаа