Украины арми пүрэв гаригт алсын тусгалын пуужин, их буугаар Оросын өмнөд хэсэгт байрлах 200 гаруй объект руу цохилт өгсөн гэж мэдэгдэв. Цэргийнхэн хэлэхдээ, цохилтын үеэр зэвсгийн зургаан агуулах устгагдсан байна.
Барууны хүчирхэг зэвсгээр ахиухан хүч нэмсэн Украины арми 3-р сард Оросын арми эзлэн авсан Херсон муж болон түүний эргэн тойронд дахь Москвагийн цэргийн дэд бүтэц, хангамжийн шугамд хариу дайралт явуулж байна.
Украины цэргийн энэхүү ахиц нь Оросуудыг ялж чадна гэдгээ дэлхий нийтэд дахин харуулахыг хичээж байгаа үетэй давхцан тохиолдлоо. Мэдэгдлийнхээ үеэр, Украины их буу Оросын хангамжийн чухал гүүр рүү довтолсон зэрэг амжилтыг албаныхан онцлон тэмдэглэсэн байна.
Украинчууд дахин өөдрөг үзэлтэй байгаа хэдий ч цэргийн шинжээчид болон барууны албаныхан хувь заяаны эргэлтийг урьдчилан таамаглахад дэндүү эрт байна, тэмцэл урт удаан үргэлжлэх магадлал өндөр байна гэсэн байна.
Оросын арми ирэх долоо хоногт Украин дахь довтолгоогоо түр зогсоох шаардлагатай болно гэж Их Британи дүгнэжээ. Их Британийн гадаад тагнуулын албаны дарга Ричард Мур "Тэдний зэвсэгийн хангамж дуусах гэж байна гэж би бодож байна" гэжээ.
Туркийн албаны хүмүүс Украин, Оросын хооронд хэлэлцээрт хүрч, Украины олон сая тонн үр тариа экспортлох боломжтой болж, дэлхийн хүнсний хомсдолыг бууруулсан гэж мэдэгдсэн бол Орос улс гол хоолойгоор дамжуулан Герман руу байгалийн хийн урсгалыг сэргээж, тус улсад амар амгаланг авчирсан гэв.
Мөн Оросууд эрчим хүчийг хөшүүрэг болгон ашиглах бодолтой байгаагаа илэрхийлэв.
Б.Бүжлхамаа