Шри-Ланкийн хууль тогтоогчид өнгөрсөн долоо хоногт улс орны эдийн засгийн уналтад буруутгагдаж, эсэргүүцэгчдийн эрхэнд албан тушаалаасаа огцорсон Готабая Ражапаксагийн оронд Ранил Викремсинхэг ерөнхийлөгчөөр сонголоо.
Шившигт байдалд орж эх орноосоо дүрвэсэн Ражапаксагийн сонгосон Викремесингхэгийн ийн өргөмжлөгдсөн нь бөөний өөрчлөлтийг уриалсан нийгмийн хөдөлгөөний эсрэг улс төрийн ялалтыг илэрхийлэв. Шри Ланкийн жирийн иргэд түүнд дургүйцлээ илэрхийлсэн ч тэрээр эрх баригч нам дотроо дэмжлэг авч чадсан аж.
Дөчин жил УИХ-д сууж, хагас арван жил Ерөнхий сайдаар ажилласан Викрмесингхэ сүйрч буй эдийн засгийг тогтворжуулахад хамгийн тохиромжтой гэж дэмжигчид хэлж байна. Түүний хоолойнд одоо тээглэсэн хутга бол зовж шаналж буй хүн амыг хоол хүнс, түлшээр тогтвортой хангахыг хичээхийн зэрэгцээ өөрийг нь Ражапаксасын хамгаалагч гэж үздэг эсэргүүцэгчдийг тайвшруулах явдал юм.
Викремесингхэ засгийн газар нь аялал жуулчлалын салбарыг дэмжихийн тулд бага татвар, хямд зээл, импортын бараа бүтээгдэхүүний эргэн тойронд эргэлддэг Ражапаксасын эдийн засгийн зарим бодлогоос татгалзана гэж мэдэгдэв. Үүний оронд тэрээр улсынхаа гадаад нөөцийг нэмэгдүүлэхийн тулд оёмол бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, технологийн үйлчилгээ зэрэг экспортыг дэмжихээр төлөвлөж байна.
Б.Бүжлхамаа