Оросын тэргүүн дипломат өчигдөр ярихдаа, Европын удирдагчидтай хийх мөргөлдөөн ойрын үед дуусах шинжгүй байгаа тул тулгарч болзошгүй эрсдэл болон золиосонд иргэдээ бэлтгэлтэй байхыг анхааруулжээ. Түүний мэдэгдлээс харахад Украин дахь нутаг дэвсгэрийнхээ амбиц өргөжиж магадгүй байна.
Лхагва гаригт ГХЯ-ны сайд Сергей Лавров Оросын төрийн мэдээллийн агентлагт ярихдаа, Москва одоо Украины өмнөд хэсгийн Херсон, Запорожжиа муж болон бусад хэд хэдэн газар нутаг руу анхаарлаа хандуулна гэжээ.
Мөргөлдөөн хурцдаж байгаа тул Европын Комисс бүс нутгийг эрчим хүчний томоохон хямралаас аврахын тулд байгалийн хийг хязгаарлахыг санал болгосон байна. Уг саналд ирэх хавар гэхэд хийн хэрэглээг 15 хувиар бууруулахаар тусгасан байна.
Хэрэв гишүүн орнууд соёрхон батлах юм бол Европын эдийн засгийг дайны байдалд оруулна.
Украины дайны тухай мэдээ:
-
Украин Оросын урьд өмнө мэдэгддэггүй байсан хакердах арга техникийг илрүүлсэн гэж АНУ мэдэгдэв.
-
Украины тэргүүн хатагтай АНУ-ын Конгресст хандан "Оросын тоглоом"-оос хамгаалахын тулд нэмэлт зэвсэг нийлүүлэхийг хүссэн байна.
-
Иран, Орос, Туркийн удирдагчдын уулзалтаар АНУ-ын эсрэг шинэ холбоо байгуулахыг санал болгожээ. Гэхдээ энэ улс орнуудын хооронд томоохон ан цав бий.
Б.Бүжлхамаа