Шри Ланкад өнгөрсөн бямба гаригт ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн гэрийг эзлэн авсны дараа тэрээр огцрохыг зөвшөөрсөн гэж албаны хүн мэдэгджээ. Түүнээс хойш Ражапакса олн нийтийн өмнө харагдсангүй.
Ражапакса өөрөө энэ долоо хоногийн сүүлээр огцрох төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэлд хараахан албан ёсоор тайлбар хийгээгүй байсан бөгөөд одоогоор Шри Лагк улсыг хэн удирдаж байгаа нь тодорхойгүй байна. Тавдугаар сард Ерөнхий сайдыг орлож байсан Ранил Викремесингхэ мөн л бямба гаригт гэрийг нь шатсаны дараа огцрохыг зөвшөөрчээ.
Дараагийн засгийн газар ямар байх нь тодорхойгүй, хоол хүнс, эм, шатахуун болон бусад хэрэгцээт зүйлсийн хомсдолыг арилгахын тулд яаралтай юу хийх нь тодорхойгүй байна. Шатахуунгүй бол Шри Ланкийн эдийн засаг зогсонги байдалд орсон. Тус улс эдийн засгаа тогтворжуулахын тулд олон тэрбум доллар шаардлагатай.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ражапакса хоол хийх түлш тараахыг тушаасан гэж мэдээлсэн нь түүний засгийн эрхийг авснаас хойшхи анхны мэдэгдэл юм. Уг мэдэгдлийн үнэн худал эсэхийг шууд шалгах боломжгүй байна.
Эдийн засгийг сүйрүүлж, хүний эрхийг зөрчсөн хэмээн буруутгагдаж байсан улс төрийн удмын Ражапаксагийн гэр бүлд олон сар үргэлжилсэн дургүйцлийн оргил үе байв.
Эсэргүүцэгчид Ражапаксагийн усан санд сэлж, халхавчтай орон дээр тухлан, өргөн дэлгэцтэй телевизороор крикет үзэж байсан бөгөөд энэ амралтын өдрүүдэд түүний оршин суух газар руу дайрчээ.
"Энэ нь бодит бус мэт санагдаж байна" гэж нэг хүн The Times сонинд ярьжээ.
Б.Бүжлхамаа