Японы Ерөнхий сайд Абэ Шинзо руу халдсан гэмт этгээд эхний мэдүүлгээ өгчээ.
Тэрээр "Би Абэд дургүй байсан, хөнөөхийг хүсэж байсан" гэж мэдүүлсэн байна.
Шинзо Абэг буудсан этгээд Нара хотын харьяат Ямагами Тэцүя бөгөөд Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ. Цагдаагийн газраас Ямагамиг баривчилж, хэргийг шалгаж байна.
Японы хэвлэлээр Абэ Шинзог эмнэлэг рүү тээвэрлэх явцад биеийн байдал нь улам муудаж, түүний зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон хэмээн мэдээлж байна.