Хятадын нийслэл Бээжин хот номын сан, музей болон бусад олон нийт цуглардаг газруудад нэвтрэхийн тулд хүмүүсийг вакцинд хамрагдахыг шаардаж эхэллээ. Хятад улсын хувьд тус арга хэмжээ нь урт хугацааны туршид хэрэгжиж ирсэн коронавирусийг хөл хориж хязгаарлах стратегиас холдсон эхний алхам боллоо.
Хятадын эрүүл мэндийн албаны хүмүүс хүн амын илүү их хувийг вакцинжуулахаар чармайж байна. Хэрэв энэ арга амжилтанд хүрвэл Хятад улс дэлхийд дахин нээгдэж, тус улсын эдийн засгийн удаашралтай холбоотой түгшүүрийг бууруулж чадна гэж шинжээчид үзэж байна.
Хятад улсын дотооддоо үйлдвэрлэсэн вакцины аюулгүй байдалд эргэлзэж, өндөр настай хятад иргэдийг вакцинжуулах нь бусад насны бүлгийнхээс хоцорч байна. Тус улс бусад гадаад оронд үйлдвэрлэсэн вакцин хийхийг зөвшөөрөөгүй байгаа.
Тавдугаар сарын эхээр 60-аас дээш насны хүмүүсийн 82 хувь нь хоёр удаа тунгаа хийлгэсэн бол нийт хүн амын 89 хувь нь вакцинд хамрагдсан байна. Гуравдугаар сард 80-аас дээш насны хүмүүсийн ердөө 51 хувь нь хоёр удаа тариа хийлгэсэн байсан юм.
Вирустай холбоотой бусад мэдээ:
-
Бангладеш улсад сүүлийн хоёр долоо хоногт Ковидын тохиолдол хоёр дахин нэмэгджээ. Мэргэжилтнүүд бямба гаригт эхлэх баяр ёслолын өдрүүд нь хэт тархсан үйл явдал болж болзошгүйг анхааруулж байна.
-
Өнөөг хүртэл хамгийн их дамждаг коронавирусийн дэд хувилбар болох BA.5 нь саяхан вирусээс эдгэрсэн хүмүүсийн дунд ч гэсэн АНУ-д халдварын шинэ давалгаа үүсгэх аюултай байна.
Б.Бүжлхамаа