Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ОХУ-д хоригдож буй улс төрийн гар хөл болсон АНУ-ын сагсан бөмбөгчин Бритни Гринер хар тамхины хэргээ хүлээжээ.
Тэрээр энэ долоо хоногт Ерөнхийлөгч Байденд "өөрийг нь мартахгүй" байхыг хүссэн захидал илгээсэн юм. Бритни Гринерийг ачаа тээшиндээ гашиш тостой вапны (vape) хайрцагтай байсан гэж буруутгагдсан юм. Тэрээр Оросын шоронд 10 жил хүртэл хорих ял авч магадгүй байна.
Кремль Бритни Гринерийн хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байгаа ч, Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Москва АНУ-д баривчлагдсан оросын иргэн, зэвсгийн наймаачин Виктор Бутыг суллуулахын тулд АНУ-ыг шахаж магадгүй гэж мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Бритни Гринерийн хувь заяаны талаар хэлэлцээ хийх сонирхолтой байгааг Москвад сануулж, "Америкийн тал Оросоос, Москвагаас, тусгай сувгаар хүлээн авсан дохиог нухацтай уншвал түүнд тус болно" гэж мэдэгдэв.
Дайны сүүлийн үеийн мэдээгээр Оросын саяхан Донецк хотод хийсэн халдлага их хэмжээний хохирол учруулсан байна. Гэхдээ цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ цохилт нь зөвхөн бүрэн хэмжээний дайралт хийх оршил буюу Донбассын бүс нутгийг бүрэн хяналтандаа авах гэсэн оролдлого байж магадгүй гэжээ. Украинчууд пүрэв гаригт Могойн арлын дээгүүр төрийн далбаагаа мандуулж, Украины эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болсон Хар тэнгис дэх хаягдал газар нутгаа эргүүлэн авч байгаагаа илтгэсэн юм.
Б.Бүжлхамаа