Их Британид өчигдөр засгийн газрын 30 гаруй сайд болон туслахууд албан тушаалаасаа огцорлоо. Мөн Ерөнхий сайд Борис Жонсоны өөрийн намын хэд хэдэн гишүүд түүнийг огцрохыг шаардсаны улмаас түүний дэмжлэг хурдацтай буурчээ.
Ийн давхарласан дарамт шахалт нь Жонсон кабинетынхаа ахлах сайд нараас хоёр удаа урваснаас хойш нэг өдрийн дараа өрнөж эхэллээ. Засгийн газрын коронавирусийн хөл хорионы дүрмийг зөрчиж, Даунинг гудамжинд олон нийтийн цугларалт хийсэн тухай ичгүүртэй мэдээллээс эхтэй ар араасаа давхарладсан скандалуудыг хэдэн сарын турш тогтоон барьж байсан түүнийг зайлуулах хөдөлгөөнийг дахин сэрээв.
Жонсон шинэ татварын хөнгөлөлтөд анхаарлаа хандуулахыг хичээн тэмцэнэ гэж амласан. Гэвч Вестминстерийн арын өрөөнд хууль тогтоогчид хэдэн өдрийн дотор түүнийг огцруулах арга замын талаар хуралдсан байна. Засгийн газрын нөлөө бүхий гишүүн Майкл Гов Ерөнхий сайдад явах цаг болсныг хэлсэн гэж ВВС мэдээллээ. Харин Жонсон хариуд нь Говийг халсан байна.
Хэрэв Жонсон огцрох юм бол түүнийг орлох бүх нийтийн сонгууль автоматаар явагдахгүй. Үүний оронд Консерватив нам дараагийн удирдагчаа өөрөө сонгож, тэр хүнээ Ерөнхий сайд болгох юм.
Б.Бүжлхамаа