Өнгөрсөн хоёрдугаар сард Орос улс түрэмгийлснээс хойш Украины нийт хүн амын гуравны нэг нь гэр орноо орхин дүрвэсэн байна. Тэр дундаа зургаан сая гаруй хүн дотоод орон нутагтаа дүрвэжээ.
Европ руу дүрвэсэн таван сая шахам иргэдээс илүү олон иргэн болох дотоод дүрвэгсдийн ихэнх нь хоол хүнс, ус болон үндсэн хэрэглээний хомсдолд орсон ба дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Мөн тэдний ихэнх нь Оросын довтолгооны голомт болсон тус улсын зүүн нутгаас ирсэн байна.
Донбасс даяар олон Украинчууд анх гэрээ орхин гарахдаа удахгүй буцаад ирнэ гэж бодоод хэдхэн бичиг баримт, хувцастайгаа зугтсан. Дайн болоод таван сар болж байгаа энэ үед мянга мянган хүн хэзээ ч буцаж орон гэртээ очихгүй байх вий гэдгээс эмээж эхэлжээ. Үлдэж хоцорсон цөөхөн хүмүүсийн ихэнх нь өвчтэй гэр бүлийн гишүүдээ асран халамжилдаг, нүүхэд дэндүү ядуу эсвэл өмч хөрөнгөө хамгаалахын тулд тэндээ үлджээ. Зарим нь Оросыг хот руугаа урагшлахыг дэмжиж байгаа нь Ждуны буюу хүлээж буй хэсэг гэж нэрлэгддэг бүлэг юм.
Дайны нөлөөнд хүчирхэг корпрацууд хүртэл дампуурч байна.
"Орос дахь хамгийн гайхалтай компани" гэж нэрлэгддэг Google-ийн орос хувилбар болох Yandex-д 18,000 гаруй хүн ажилладаг. Үүсгэн байгуулагчид нь тэрбумтнууд байсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард оргил үедээ 31 тэрбум ам.доллар ашиг давсан. Гэвч төд удалгүй Владимир Путин Украин руу довтолж, компани бүхэлдээ сүйрчээ.
Б.Бүжлхамаа