Их Британий эрх баригч Консерватив намын засгийн газрын хоёр ахлах сайд гэнэтийн байдлаар албан тушаалаасаа огцорлоо. Энэ нь Борис Жонсоны өөрийн сэнтийгээ хадгалах улс төрийн оршин тогтнолын төлөөх тэмцлийн эсрэг алхам болсон бололтой.
Сангийн яамны канцлер Риши Сунак, эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Сажид Жавид нар зохисгүй авирласан хэргээр огцорсон Крис Пинчерийг сайдаар томилсондоо уучлалт гуйсны дараахан тус шийдвэр гарчээ.
Сайдууд ингэж огцорсон нь Жонсоныг Ерөнхий сайдаар ажилласан гурван жилийнх нь хугацаан дахь хамгийн аюултай байдалд оруулав. Тэрээр өнгөрсөн сард үл итгэсэн санал хураалтаас амьд гарсан ч Засгийн газрынх нь гишүүд огцорсон нь түүнийг огцрох шахалтад хүргэж болзошгүй юм.
Гэхдээ Жонсоны хувь заяа нь түүний танхимын бусад гишүүд түүний талд зогсох эсэхээс шалтгаалж магадгүй юм.
Б.Бүжлхамаа