Зөнч Мухаммедыг доромжилсон гэж үзэн Хинду оёдолчинг хөнөөсөн хоёр мусульман залуугийн аймшигт бичлэг Энэтхэг даяар хурдан тархаж, эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.
Эрх баригчид эдгээр хүмүүсийг терроризмын хэргээр баривчилж, халдлага болсон Ражастан мужид бичлэгийн тархалтыг удаашруулахын тулд интернет сүлжээг хаажээ.
Энэ аллага нь Энэтхэгт хоёр шашны хоорондын хагарал гүнзгийрч буй хамгийн сүүлийн тодорхой тохиолдол боллоо. Ерөнхий сайд Нарендра Модигийн намын төлөөлөгч энэ сард телевизээр гарахдаа, Бошиглогч Мухаммедын талаар доромжилсон үг хэлсэн байна. Үүний дараа хэвлэлийн төлөөлөгчийг баривчлахыг шаардсан жагсаалын үеэр лалын шашинт хоёр эрэгтэй амиа алдсан юм.
Мөн оёдолчин Канхайя Лал Тели өөрийнхөө итгэл үнэмшлийг WhatsApp дээр пост болгон бичжээ. Тэгтэл удаа ч үгүй лалын шашинтай хоёр залуу тус оёдлын газарт үйлчлүүлэгч мэт дүр эсгэн орж ирж, түүн рүү дайрч, гар утсаараа аллагын бичлэг хийж, Ерөнхий сайдыг заналхийлсэн байна.
"Энэтхэгийн засгийн газар маш их санаа зовж байна" гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Б.Бүжлхамаа