x

АНУ Оросын алтны импортод хориг тавилаа 

АНУ-ын Сангийн яам Украинд хийж байгаа дайнтай холбогдуулж ОХУ-аас шинээр олборлосон болон цэвэршүүлсэн алт худалдан авахыг хориглолоо. 

Энэ хоригт Оросын төв банк, Үндэсний баялгийн сан, Оросын Сангийн яамны алттай холбоотой бүх гүйлгээ хамаарах юм. Алт нь ОХУ-ын эрчим хүчний дараа орох экспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн учраас энэ хориг Москвагийн эдийн засгийн чадавхыг сулруулна гэж Вашингтон үзэж байна. 

Германд Их долоогийн бүлгийн эрх баригчид Оросыг олон улсын санхүүгийн системээс шахах арга хэмжээг чангатгах, Оросын эдийн засгийг сулруулах үүднээс алтны импортыг хориглохоор санал нэгдсэн юм. Энэ хүрээнд Америк Кремлийн Украинд хийж байгаа дайны эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, Оросын экспортын орлогын гол эх үүсвэрийн нэг алтны импортод хориг тавьж байгааг Сангийн яам нь мэдэгджээ. Мөн Сангийн яам нь Оросын батлан хамгаалах аж үйлдвэрлэлтэй уялдаа холбоотой ажилладаг 70 гаруй байгууллагыг хоригийн жагсаалтад нэмсэн байна. Тухайлбал, Оросын төрийн өмчит батлан хамгаалах салбарын магнат Ростек компани, ачааны хүнд даацын автомашин үйлдвэрлэгч Камаз, түүнтэй хамтарч ажилладаг компаниуд, Сансрын төв, Эрхүү корпорац зэрэг компаниудыг хоригт оруулжээ. 

Хориг арга хэмжээний хүрээнд Америкийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон Оросын хувь хүний эзэмшиж байгаа хөрөнгийг царцааж, Америкийн хувь хүн, аж ахуй нэгжүүдийг Гадаад хөрөнгийн хяналтын албаны зөвшөөрөлгүй бол тэдгээр компаниудтай бизнес хийхийг хориглож байна. Америк дахь Оросын ЭСЯ болон Ростек компанийн зүгээс энэ хоригтой холбогдуулж хариу мэдэгдэл хийгээгүй байна. Америкийн засаг захиргаа 2 дугаар сарын 22-ноос хойш ОХУ-ын 1207 аж ахуй нэгж, хувь хүнд эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Орос хоригт орж, царцаагдсан их хэмжээний валютыг нөхөхийн тулд алт олборлолтоо эрчимжүүлж, Төв банк нь дотоодоосоо алт худалдан авалтаа эхлүүлж байгаагаа зарласан нь мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг өсгөх нэг арга гэж зах зээл харж байсан. Алт олборлолтоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг ОХУ өнгөрсөн онд гэхэд алтны экспортоосоо 15 тэрбум америк долларын орлого олсон байна.

Оросын Төв банкны нөөцөд байгаа алт нь 100-140 тэрбум америк долларын үнэлгээтэй гэж тооцогдож байна. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top