Украины төв Полтава муж дахь хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төв Оросын пуужингийн цохилтод өртөж, 13 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ.
АНУ Украинд цэргийн хүчээ илүү хол зайнаас хамгаалах боломжийг олгох дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах системийг илгээж байна гэж мэдэгдэв.
НАТО энэ долоо хоногт болох "Их 7" эвслийн дээд хэмжээний уулзалтаар удирдагчдын хэлэлцэх нэг сэдэв болох "зогсоолд" байгаа холбоотнуудын тоог 40,000-аас 300,000 болгон нэмэгдүүлэхээр зорьж байна. Гишүүд Хүйтэн дайнаас хойшхи НАТО-гийн батлан хамгаалах салбарт хийсэн хамгийн чухал шинэчлэлийн талаар тохиролцох юм.
Дайнаас үүдэлтэй хориг арга хэмжээ нь асуудлыг улам хурцатгаж, дэлхийн хүнсний хомсдол өргөн цар хүрээтэй өлсгөлөнг бий болгох аюул заналхийлж байна.
Энэ зуур АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринерийг шүүх хурал баасан гаригт эхэлж, түүнийг дайн дуустал баривчлах болно гэж Оросын шүүх мэдэгдлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com