Германд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Их 7-ын бүлгийн удирдагчид дэлхийн хамгийн том түүхий эдийн зах зээл болох газрын тосны үнийг удирдах түрэмгий боловч найдваргүй төлөвлөгөөг үзэглэв.
Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоож, түүнийгээ дэлхийд худалдахыг зөвшөөрсөн төлөвлөгөө нь Барууны хоригууд Оросын газрын тосны орлогыг хараахан бууруулаагүй, харин бензин болон бусад шатахууны үнийг өсгөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.
Нарийвчилсан мэдээллийг эцэслэх шаардлагатай байгаа ч Америкийн албаныхан энэхүү төлөвлөгөө нь Оросын газрын тосноос олох орлого болон дэлхийн зах зээл дээрх баррель тутмын үнийг хоёуланг нь бууруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Их 7”-гийн удирдагчид Хятадын нөлөөг эсэргүүцэх үүднээс газрын баялагтай чинээлэг буурай орнуудад дэд бүтцэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа зарласан юм.
Харин Хятадын засгийн газар өөрсдийн хүчин чармайлтыг "өрийн урхи" гэж шүүмжилсэнийг үгүйсгэсэн байна.
Б.Бүжлхамаа