x

Зеленский Африкийн удирдагчдад хандан үг хэллээ

Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский удаа дараа хүсэлт тавьсны дараагаар буюу энэ долоо хоногт Африкийн холбоонд хандан үг хэллээ.

Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай удирдагчдыг лоббидох ширүүн тулаантай тулгарсан. Африкийн олон засгийн газар Оросыг буруушаахаас зайлсхийж, НҮБ-ын санал хураалтаас татгалзаж, тивд шууд нөлөөлөхгүй дайн гэж тодорхойлсон билээ.

Зеленский Африкт үзүүлэх эдийн засгийн үр дагаврыг "дэлхийн хамгийн том үр тариа үйлдвэрлэгч хоёр орны зөрчилдөөнөөс үүдэлтэй хүнсний өндөр үнэ нь хүнсний аюулгүй байдлыг улам дордуулсан" гэлээ.

Харин "Африкийг үнэндээ барьцаалсан" гэж Зеленский хэлсэн тухай Associated Press агентлаг мэдээлсэн байна.

Сомали дахь ган гачиг, Сахел бүс нутагт өсөн нэмэгдэж буй хүнсний аюулгүй байдал нь хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа улаан буудайн үнийн өсөлтийн үр дагавартай ихээхэн холбоотой. Шатахууны үнэ өссөн нь тус тивийн шинээр бий болж буй дундаж давхарга болон хотын ядуучуудыг улам бүр нэмэгдүүлж байна.

Зеленский "Тэд таныг болон ард түмний зовлон зүдгүүрийг ашиглан Орост хориг арга хэмжээ авсан ардчилсан орнуудад шахалт үзүүлэхийг оролдож байна" гэж нэмж хэлжээ.

Африкийн холбооны дарга Мусса Факи Махамат цахим уулзалтын дараа твиттер хуудсандаа, яриа хэлэлцээ хийхийг уриалж байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Түүний бичвэр энэ сарын эхээр Путинд өгсөн урам зоригтой жиргээгээс эрс ялгаатай байв. Факи өмнө нь твиттер хуудаснаа, түүний Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл болон Путинтэй Сочид уулзаж байгаа гэрэл зургийг байрлуулсан байна. Африкийн холбооны улс төрийн тэргүүний хувиар хэлсэн үгэндээ Салл Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ зогсоохыг уриалж, Путиныг өөрийн “хайртай анд Владимир” хэмээн нэрлэсэн байв.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top