Афганистан улсын Пактика мужид лхагва гаригийн өглөө 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аврах ажиллагаа дуусч, 1000 гаруй хүн амиа алдсан гэж албаныхан мэдэгдэв.
Амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар улам бүдгэрч, Талибаны албаны хүмүүс тусламжийн байгууллагуудаас тусламж хүсэв.
Иран, Катар, Пакистанаас аль хэдийн хангамж гэж засгийн газар мэдэгджээ. Мөн АНУ, НҮБ, ДЭМБ туслах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Өмнөд Солонгос нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мөн амлажээ.
Алслагдсан зүүн өмнөд хэсэгт орших Пактика мужийн чулуурхаг газар нутагтай гүн ядууралд автсан нутагт байгалийн гамшиг давхар давхар цохилт болж байна. Адаглаад энэ газар шархадсан хүмүүст тусламж үзүүлэх эмнэлгээс хол зайтай аж.
Талибууд засгийн эрхийг авахаас өмнө Афганистаны засгийн газрын төсвийн 75 хувь нь гадаадын тусламжаар бүрддэг байв. Одоо Талибанчууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд тэмцэж байгаа боловч Барууны хандивлагчид охидыг дунд сургуульд элсүүлэхийг хориглож, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан зарлигийг эсэргүүцэж тусламжын гараа сунгахаа больсон юм.
Тус нутагт амьдардаг 30 настай ээж Хава ой таван сартай охиныхоо хамт амьд үлджээ. Түүний бусад дөрвөн хүүхэд болон хамаатан садан болох нийт 17 хүн нас барсан байна. Хава The Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би бүх зүйлээ, бүх дэлхийгээ, бүх гэр бүлээ алдлаа, надад ирээдүйд итгэх итгэл алга" гэжээ.
Ойрын ирээдүйд ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламж дутагдалтай байгаа нь холерын дэгдэлт үүсгэж болзошгүйг НҮБ анхааруулсан байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com