Барууны орнууд Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Орост тавьсан хориг арга хэмжээ нь "галзуу бөгөөд бодлогогүй" гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
Санкт-Петербургт болсон форумын үеэр тэрээр хэлэхдээ, "Оросын эсрэг хийсэн эдийн засгийн хориг анхнаасаа амжилтанд хүрэх боломж байгаагүй. Хязгаарлалт нь хориг тавьсан хүмүүст илүү хор хөнөөлтэй" хэмээжээ.
Барууны орнууд Оросыг шийтгэх, эдийн засгаа хамгаалах хоёрын хооронд тэнцвэртэй байхыг эрмэлзсээр ирсэн. Гэвч ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас ЕХ 400 тэрбум доллар (326 тэрбум фунт) алдаж магадгүй аж.
Ерөнхийлөгч Владимир Путин "27 гишүүн орон даяар инфляци нэмэгдэж, Европ дахь хүмүүсийн бодит ашиг сонирхлыг үгүйсгэж байна" гэж хэлсэн ч энэ нь юу гэсэн үг болохыг тайлбарлаагүй байна.
Гэсэн хэдий ч Путины албаны хүмүүс Оросын эдийн засаг хориг арга хэмжээний улмаас ноцтой хохирол амсаж байгааг ярьж байв. Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина пүрэв гаригт мэдэгдэхдээ, "Олон улсын хариу арга хэмжээ "Орос улсын ДНБ-ий 15%"-д заналхийлж байна" гэсэн бол хатагтай Набиуллина, "Эдийн засаг удахгүй сэргэхгүй гэдгийг мэдээллэх нь гунигтай байна. Байдал өмнөх шигээ болохгүй нь бүгдэд ойлгомжтой" гэж хэлэв.
Тэрээр "Гадаад нөхцөл байдал үүрд биш юмаа гэхэд үнэхээр удаан хугацааны өөрчлөлт авчирсан" гэжээ.
Баасан гаригт тус улсын хамгийн том зээлдүүлэгч Сбербанкны тэргүүн Оросын эдийн засаг 2021 оны түвшинд хүрэхэд арав гаруй жил шаардлагатайг мэдээлжээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com