Европ даяар хэт халалтын улмаас Францын нэгэн бүс нутагт задгай талбай буюу гадаа зохиогдох олон нийтийн арга хэмжээнүүдийг бүрэн хоригложээ.
Бордо орчмын Жиронде хэсэгт концерт, олон нийтийн томоохон цугларалтууд болжээ.
Пүрэв гаригт Францын зарим нутгаар 40 хэмд хүрсэн бол бямба гаригт агаарын температур дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна.
Эрдэмтэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр хүчтэй халалтын үе ойр ойрхон болж, удаан үргэлжилж байгааг мэдээлж байна.
Испани, Итали, Их Британид мөн өндөр температур ажиглагдаж байгаа аж.
Жиронд албан тушаалтнууд олон нийтийн арга хэмжээ, тэр дундаа 6-р сарын 18-ны эсэргүүцлийн албан ёсны зарим жагсаалыг баасан гаригийн 14:00 цагаас (GMT 12:00) "халуун давалгаа дуусах хүртэл" хориглоно гэж мэдэгдэв. Зарим агааржуулагчгүй газруудад дотоод арга хэмжээ зохион байгуулахыг мөн хориглосон байна.
Харин хурим гэх мэт хувийн баяр тэмдэглэхийг зөвшөөрөх аж.
"Одоо хүн бүр эрүүл мэндийн эрсдэлтэй тулгарч байна" гэж орон нутгийн албан тушаалтан Фабьен Буччио France Bleu радиод ярьжээ.
Францын дотоод хэргийн яамнаас ард иргэддээ маш болгоомжтой байж, цаг агаарын нөхцөл байдалд өртөхгүй байхыг анхааруулсан байна.
Мужийн цаг уурын мэдээлэгч Метео Францын хэлснээр, энэ нь хойд Африкийн нутгаас их хэмжээний халуун агаар орж ирснээс үүдэн тус улсад тохиолдсон хамгийн анхны халуун болж байна гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com