Нэгдүгээр Петр шиг өргөн цар хүрээтэй алдар нэртэй хувь хүнийг үнэлэх нь сонин биш. Нэг хэсэг нь түүнийг шинэчлэгч гэж магтана, нөгөө хэсэг нь түүний шинэчлэл зөвхөн гай тарьсан гэнэ. Эзэн хааны ямар ололт нь чухал байсан, ямар нь шүүмжлэлтэй тулгарсныг бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн (ВЦИОМ) санал асуулга харуулав.
Судлаачдийн гаргаснаар оросууд Петр хааны гол гавъяа нь флот байгуулж, Балтийн тэнгист гарцтай болгосныг нэгдүгээрт гарган тавив. Хоёрт нь “Европ руу цонх” гаргасныг хэлэв. Гуравт нь түүний шинэчлэлийн гавъяаг бичжээ.
Петербургийг байгуулсан нь түүний чансааны тавд эрэмблэгдэв. Харин цэргийн ололтууд асуулгын сүүл хавиар тавигдсан байна.
Асуугдагчдын дөнгөж 5 хувь нь Петрын үүргийг сөргөөр үнэлжээ. Тэр хүмүүсийн ихэнх эзэн хаан олигтой юм хийгээгүй гэсэн байв. Харин ч өөрийн шинэчлэлүүдээр тус биш ус болсон гэсэн байна. Хааны Европтой холбож өгснийг бас л олон янзаар үнэлэв. Асуугдагчдын хэсэг тэр нь эсрэгээр орос түмний уламжлал, соёлыг устгасан гэж үзжээ. Бас нэг хэсэг нь түүнийг харгис байсан, завхайгаар амьдарсан гэв. Тэд ер нь Петр Европт очоод өмнөхийн адил биш болоод эвдэрсэн гэж өгүүлжээ.
Ер нь бол оросуудын 90 хувь нь Петр хааны үйл ажиллагааг нааштайгаар үнэлжээ.
ВЦИОМ төвийн ерөнхий захирлын зөвлөх Елена Михайлова "Петрын үед амьдрагчдын хувьд түүний явуулж байсан шинэчлэлүүд нь өдөр тутмын практик, ахуйн дадал зуршлийг эрс өөрчлөн тэдэнд тааламжгүй байсныг дарангуйлалтай холбож байсан бол өнөөгийн бидэнд түүний цар хүрээтэй үйл ажилгааны урт хугацааны нааштай үр дүн нь ойлгожтой бөгөөд тодорхой харагдаж байна" хэмээв.
Энэ санал асуулгын дараа, ахbад үеийнхэнд эзэн хааны улсыг бэхжүүлэх, арми, флотыг хөгжүүлсэн, технологийн хөгжилд оруулсан хувь нэмэр чухал байгаа нь харагдлаа. Харин залуу хүмүүст бол түүний Европын орнуудтой тогтоосон соёл, эдийн засгийн харилцаа нь чухал байв.
М.ЦОГТ