Ковидыг устгах гэж байгаа сүүлчийн орон болох Хятад улс олон нийтийн илрүүлэг шинжилгээг өдөр тутмын амьдралын хэвшил болгосон. Олон томоохон хотуудад, тэр байтугай тохиолдол бүртгэгдээгүй газруудад оршин суугчид дэлгүүр хэсэх, нийтийн тээврээр зорчих болон бусад үйл ажиллагаанд оролцохын тулд тест хийлгэж сөрөг P.C.R хариу харуулах ёстой юм.
Эрх баригчид тогтмол олон нийтийн шинжилгээ хийх нь тохиолдлын илүү том дэгдэлт болохоос өмнө тусгаарлахад тусална гэж найдаж байна. Гэвч энэ бодлого нь Хятадын эдийн засгийг сэргээх хүчин чармайлтад саад учруулж болзошгүй юм.
Шинжилгээнд хамрагдахад шаардагдах хугацаа нь цалин буурахад хүргэж байгааг ажилчид хэлж байна. Орон нутгийн засаг захиргаа ядуурлаас ангижруулах төслөөс мөнгө авч, шинжилгээнд хамрагдаж байна. Энэ шаардлага нь бүтээмжид сөргөөр нөлөөлнө гэж бизнес эрхлэгчид санаа зовж байгаа бөгөөд эдийн засагчид төвөг учруулахгүйн тулд хүмүүс гэртээ үлдэнэ гэж санаа зовоор байгаа.
Шанхай хот бараг л хоёр сарын хөл хориогоо цуцалснаас хойш хоёр долоо хоногийн дараа эрх баригчид олон сая хүнийг шинэ хорионд оруулж, тархай бутархай эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлэв. Наймдугаар сараас эхлэн оршин суугчдаас шинжилгээ хийлгэх бүрт төлбөр авч эхэлнэ гэж хотын захиргаа мэдэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com