x

Өмнөд Солонгосд ачааны машины жолооч нар ажил хаялт зарлав

Өмнөд Солонгост ачааны машины жолооч нарын ажил хаялт долоо дахь өдрөө үргэлжилж, тус улсын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ багасгахад хүрч, боомтуудын хөдөлгөөн удаашралд оржээ.

Ачаа тээвэрчдийг төлөөлж буй үйлдвэрчний эвлэлийнхэн жолоочийн аюулгүй байдал, цалин нэмэхийг хангахыг удаа дараа хүссэн гэж мэдэгдэв. Ачааны машины жолоочид шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, цалингийн доод хэмжээг баталгаажуулахыг шаардаж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. 

Нэг ачааны машин сард 2300 орчим ам.долларын (зургаан сая таван зуун мянга орчим төгрөг) шатахуун хэрэглэдэг бөгөөд дөрөвдүгээр сараас хойш ачааны машины сарын шатахууны төлбөр 1000 орчим ам.доллараар нэмэгдсэн гэж Ройтерс агентлагт ярьжээ.

Энэ ажил хаялт нь Өмнөд Солонгосын эдийн засагт өндөр өртөгтэй болж, дотоодод томоохон саатал үүсгэж байна. Эхний зургаан өдрийн дотор 1.6 их наяд вон (1.25 тэрбум ам.доллар) үнэ бүхий автомашин, ган, нефть химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт тасалдсан гэж засгийн газар мэдэгдэв.

Цаашид энэхүү ажил хаялт нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүй юм. Гэвч одоогоор тус улсын гол экспортод айхтар том тасалдал гараагүй байна гэж Associated Press мэдээлэв.

Жолооч нар ойрын хугацаанд шаардлагуудыг биелүүлэхгүй бол цахилгаан станц руу хүрэх нүүрс тээвэрлэлтийг зогсооно гэж мэдэгджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top