Орос Украины зүүн зүгт довтлох хэрээр Европын удирдагчид "Украины ялалт буюу Оросын ялагдал" юу байж болохыг тодорхойлох нэгдсэн стратеги боловсруулах шахалтад орж байна.
Дайныг зогсоох хэлэлцээрт хэзээ, хэрхэн яаж орохыг Украин өөрөө шийдэх аж. Европын удирдагчид бүгдээрээ Украинд их хэмжээний санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлсэн. Гэвч тус улсад улам олон зэвсэг хэрэгтэй байгаа бөгөөд илүү их зэвсэг нийлүүлэхийг шаардаж байна.
Европын зарим холбоотнууд удаан үргэлжлэх дайнаас улам их сандарч байгаа. Тэдний хэн нь ч НАТО-г Оростой шууд зөрчилдүүлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путиныг цөмийн болон химийн зэвсэг хэрэглэхийг өдөөхийг хүсэхгүй байна.
Энэ зуур Франц, Герман, Италийн удирдагчид Киевт айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарч байна.
Украин зүүн талаараа зэвсэгт хүчээ хэтрүүлж, Зөвлөлтийн үеийн зэвсгийн нөөц дуусч байна. Оросын цэргүүд Луганск мужийн сүүлчийн томоохон хот болох Сиеверодонецкийг бараг л эзлээд байна.
Оросын нэг сөнөөгчийн шатсан цогцос түүний нас барсан цэргийн машинд байсаар байна.
Үүнийг харсан Таймс сонины сэтгүүлч Томас Гиббонс-Нефф энэ дайн болон АНУ-ын Тэнгисийн явган цэрэгт байх үеийнхээ талаар холбон бичээд "Хоёр долоо хоногийн дараа ч тэр суусаар л байна, түүний сүүлчийн бодлууд нь аль хэзээний гавлаасаа гараад явчихсан, одоо хагарсан яс нь бороонд норсон хэвээр цогцос сууж байна" гэж бичжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com