Хятадын Батлан хамгаалахын сайд, "Хэрэв Тайвань тусгаар тогтнолын төлөө шийдвэртэй алхам хийвэл Бээжин тус аралд тавьсан нэхэмжлэлээ хамгаалахын тулд ямар ч зардлаас зайлсхийхгүй" гэжээ.
Сингапурт болсон бүс нутгийн аюулгүй байдлын форумын үеэр Батлан хамгаалахын сайд генерал Вэй Фэнхэ, "Хятад улс Тайваньтай тайван замаар нэгдэхийг эрмэлзэж байна. Хэн ч Хятадын зэвсэгт хүчний шийдэмгий, чадавхийг дутуу үнэлж болохгүй" гэж нэмж хэлсэн бөгөөд Хятад улс "Тайванийн тусгаар тогтнолын төлөөх аливаа схемийг эрс шийдэмгий устгана" гэжээ.
Вэйгийн тус мэдэгдэл АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзснаас нэг өдрийн дараа гарсан юм. Дараа нь Остин форум дээр цугларсан удирдагчидтай үг хэлж, Тайванийн ойролцоох “өдөөн хатгасан, тогтворгүй байдлын” цэргийн үйл ажиллагаанаас Хятадыг сэрэмжлүүлэв.
Тайваньтай холбоотой цэргийн мөргөлдөөн ойртож болзошгүй талаар албаны хүмүүс болон мэргэжилтнүүд санал нийлэхгүй байна. Гэвч Хятад улс арлыг довтлоход шаардлагатай техник, ур чадвараа цуглуулахад ойртож байгаа тул аюул улам бүр нэмэгдэж байна гэж ихэнх хүмүүс үзэж байна.
АНУ-н Батлан хамгаалахын сайд Остин хэлэхдээ, "Байдены засаг захиргаа Тайванийн тусгаар тогтнолыг дэмжээгүй бөгөөд "нэг Хятад" зарчмыг баримталж байгаа. Энэ нь Тайванийн талаарх Бээжингийн байр суурийг хүлээн зөвшөөрдөг боловч дэмжихгүй байна" гэсэн юм. Харин Вэй хэлэхдээ, "Хятадын удирдагчид ийм баталгаанд итгэхгүй байна" гэлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com