x

Дуучин Жастин Бибер нүүрний саажилт өвчинтэй болсон талаараа мэдээлж, түүний төлөө залбирахыг хүслээ

Канад улсаас гаралтай дэлхийн поп од Жастин Бибер нүүрний саажилт өвчинтэй болсон талаараа мэдээлж, түүний төлөө залбирахыг хүслээ.

Түүний энэ оны хоёрдугаар сард эхэлсэн Justice World Tour аялан тоглолт цуцлагдсан тухай зохион байгуулагчид нь мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр 28 настай дуучин маань Инстаграм хуудсандаа яагаад тоглолтоо цуцлах болсон талаараа тайлбарлажээ.

Тэрээр "Би Ramsay Hunt syndrome гэгддэг өвчинтэй болсон юм байна. Ийм өвчин хүний чихний ойролцоох нүүрний мэдрэлийн системд нөлөөлдөг гэнэ. Миний нэг нүд анивчихгүй байгааг та нар харж байгаа байх. Нүүрний энэ хэсгээрээ би инээж чадахгүй байна. Тэгэхлээр миний нүүрний нэг тал бүрэн саажсан гэсэн үг" гэв.

Мөн тэрээр "Энэ бол нэлээд ноцтой асуудал. Миний бие махбод намайг жаахан амсхийх хэрэгтэй болсныг хэлж байх шиг байна. Та нарыг ойлгосон гэдэгт найдаж байна. Би амарч, тайвширч, зуун хувь сэргэхэд цагийг зарцуулах хэрэгтэй боллоо. Ингэснээр би хийх гэж төрсөн зүйлээ дахин хийж чаддаг болно. Миний төлөө залбираарай" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top