Хятадын цэргийн онгоцууд Австрали болон Канад улсын нисгэгчдын онгоцыг дарамталж, зарим үед нисгэгчид бие биенээ харж болохуйц ойрхон ниссэн гэж мэдэгджээ.
Бээжингийн зүгээс энэхүү маневрууд нь аюулгүй байдалд заналхийлж буй гадаадын цэргийн эргүүлийн эсрэг үндэслэлтэй хариу арга хэмжээ гэж үзэж байна. Гэвч АНУ-ын хоёр холбоотон руу чиглэсэн нисгэгчдийн энэхүү үйлдэл агаарт мөргөлдөхөд хүргэж болзошгүй гэж санаа зовж байна.
Ази Номхон далайн бүс нутагт тохиолдсон аливаа ийм осол Хятад болон барууны хооронд хурцадмал байдал газар авч буй энэ үед олон улсын үйл явдлыг өдөөж магадгүй юм.
2001 онд Хятадын сөнөөгч онгоц АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хяналтын онгоцтой мөргөлдсөн. Ослын дараа тухайн үед ширүүн хэлэлцээн өрнөж, сөргөлдөөнтэй нисэх арга барилаараа шинэ нисгэгчдэд үлгэр дуурайл болж байсан унасан нисгэгч Ван Вэйд АНУ-ын талаас уучлалт гуйн хүндэтгэл үзүүлсэн юм.
Хятадын нисгэгчид сүүлийн долоо хоногт Хойд Солонгосыг ажиглаж буй Канадын онгоцыг удаа дараа шуугиулж, нэг онгоц нь Австралийн ажиглалтын онгоцны замд төмөр шороо цацсан байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com