Украины арми Оросын тасралтгүй бөмбөгдөлтийн эсрэг Донбассын бүс нутагт хамгаалалтын байр сууриа эзлэхээр тулалдаж байгаа тул цэргийн удирдагчид боломжгүй сонголтын өмнө тулгараад байна.
Даваа гаригт Ерөнхийлөгч Владимир Зеленский Сиеверодонецк, Лисычанск хотуудыг энгийн иргэдгүй шахам болсон “үхсэн хот” гэж нэрлэжээ. Москва Сиеверодонецкийг гурван талаас нь бүсэлсэн ийм үед фронтын хотуудаас цэргээ татахаар болжээ. Энэ нь цэргүүдээ хамгаалж буй хэрэг юм.
Гэхдээ Сиеверодонецк бол Донбассын нэг хэсэг болох Луганск муж дахь Украины сүүлчийн байр юм. Мөн Зеленский хэрэв Орос Донбассыг хяналтандаа авбал "Украины төв рүү тогтмол пуужингийн цохилт өгөх болно" гэж мэдэгджээ. Энэ нь цаашид газар нутгаа эргүүлэн авах оролдлогыг илүү их зардалтай болгож болзошгүй юм.
Дайн эхэлснээс хойш 40,000 гаруй энгийн иргэд амь үрэгдэж, шархадсан, ойролцоогоор гурван сая орчим хүн Оросын эзлэн түрэмгийллийн дор амьдарч байна гэж Украины тал мэдэгдэв.
Оросуудад эзлэгдсэн Мариуполь хотын хувь заяа Украины удирдагчдын санааг зовниуж буй. Байлдана гэж тангарагласны дараа 2500 орчим дайчин Оросын хамгаалалтад бууж өгөх шаардлагатай болсон байна. Олон арван хүн нас барсаар байгаа. Одоо бохирын систем ажиллахгүй, үхсэн цогцос гудамжинд ялзарч, хэдэн арван мянган хүн цэвэр усгүй болж байна.
Барууны хүчирхэг зэвсгийн системүүд Хар тэнгист аль хэдийн нөлөө үзүүлж эхэлсэн. Украины тэнгисийн цэргийн хүчнийхэн Оросын байлдааны хөлөг онгоцууд Дани улсаас "Харпун" хөлөг эсэргүүцэх пуужингийн систем ирсний дараа эргээс 70 гаруй миль ухарсан гэж мэдэгдэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com