Энэ долоо хоногт улс төрийн дуулиан дэгдээсэн Их Британи Украинд дэвшилтэт пуужингийн системийг амлаж, АНУ-тай нэгдэв. Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнуудыг Украинд ийм зэвсгээр хангахгүй байхыг удаа дараа анхааруулж байгаа.
Британийн олон хөөргөлттэй пуужингийн систем нь 50 миль хүртэлх зайд байгаа байг онох чадвартай аж. Ерөнхийлөгч Байден өнгөрсөн долоо хоногт АНУ удахгүй Украины зэвсэглэлд өндөр нарийвчлалтай пуужингийн системийг нийлүүлнэ гэж мэдэгджээ.
Украины зүүн хэсэг дэх тулаан улам ихсэж, барууны пуужингууд Донбассын төлөөх тулалдаанд Москвагийн зэвсгийн давуу талыг сүйтгэж магадгүй юм. Бөмбөгдөлтүүд Украины армид ихээхэн хохирол учруулсан. Украины засгийн газар өдөр бүр 100 орчим цэрэг амиа алдаж байна гэж мэдэгджээ.
Их гүрнүүд зэвсэг амлах нь сайн мэдээ шиг санагдавч асуудал, чирэгдэл бас байна. Украины цэргүүд барууны өндөр технологийн зэвсгийг хэрхэн ашиглахаа тэр бүр мэддэггүй. Зарим нь Google-дэхээс өөр аргагүй.
"Энэ нь iPhone 13 авч байгаа хэрнээ түүгээрээ зөвхөн дуудлага л хийж байгаагаас ялгаагүй" гэж Украин түрүүч хэлжээ.
Үүнээс гадна Орос улс Украинаас хулгайлсан үр тариаг хүнсний хомсдолд орсон орнуудад зарахыг оролдож байна, ихэнхийг нь Африкт шахна гэж АНУ мэдээлжээ. Олон зуун мянган ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж байгаа энэ үед засгийн газрууд аймшигт сонголттой нүүр тулж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com