Өмнөд Солонгосын консерватив засаглалын нам лхагва гаригт томоохон хотуудын дарга нар болон мужийн захирагч нарыг сонгох 17 уралдааны 12-т нь ялалт байгуулснаар консерватив ерөнхийлөгч Юн Сук Ёол тангараг өргөснөөс хойш сар хүрэхгүй хугацаанд түүний нөлөөг улам өргөжүүлэв.
Үр дүн нь зөвхөн орон нутгийн түвшинд явагдсан ч үндэсний ассемблэйд олонхигүй, цөөхөн саналын зөрүүгээр сонгогдсон Юнд өгч байгаа өөр нэг санал асуулга гэж үзсэн. Түүний нам болох Ардын хүч нам нь сүүлийн үед хойгт өсөн нэмэгдэж буй зэвсгийн туршилтууд, цөмийн аюулыг онцолж буй Хойд Солонгосын эсрэг түлхэц үзүүлэхийг эрмэлзэж байгаа тул энэ сэдэв дээр засгийн газрыг дэмжихээр орон нутгийн сонгуульд кампанит ажил өрнүүлжээ.
Дөрвөн жилийн өмнөх 17 уралдааны 14-т нь ялалт байгуулж байсан Ардчилсан намын хувьд сонгуулийн үр дүн мөн л гайхалтай ухралт байлаа. Сонгогчид тухайн үеийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон түүний нам орон сууцны тэнгэрт хадагдсан үнэ, авлигын дуулианыг зогсоож чадаагүйд дургүйцэж, улс төрийн салхи Ардчилсан намын эсрэг эргэж байгаа илт харуулав.
Юны бодлогын алхмуудад тахал өвчинд нэрвэгдсэн жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих төсвийн хуулийн төслийг батлах, Сөүл дэх ерөнхийлөгчийн албыг нүүлгэн шилжүүлэх зэрэг орно. Тэрээр долоон жилийн турш жирийн иргэд явахыг хориглосон түүхт Цэнхэр ордныг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгожээ. Гэхдээ түүний зам тийм ч дардан эхэлсэнгүй. Засгийн газрын анхны томилгоогоор томилогдсон хоёр хүн нь ёс бус үйлдлийн улмаас суудлаасаа огцорчээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com