Украин дахь Оросын дайн бараг 100 хоног өнгөрч, Украины арми хүлээлтийг даван, өөрөөсөө хавьгүй том дайснаа хэд хэдэн том хотоос хөөсөн. Орос улс одоо бүдүүн бараг зургаар Нидерландын нутаг дэвсгэртэй тэнцүү шахуу буюу нийт Украины газар нутгийн тавны нэгийг эзэлж байна гэж пүрэв гаригт Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Зеленский мөн ОХУ-ыг Украины 200,000 гаруй хүүхдийг албадан гаргасан гэж буруутгажээ.
Украины арми дайны зүүн фронтын дагуух газар нутгийг тогтоон барих гэж тэмцэж байна. Барууны албаныхан АНУ, Германы боловсронгуй, хүчирхэг зэвсгүүд удахгүй Украинчуудад дэмжлэг болно гэж найдаж байна.
Одоогийн байдлаар Оросын цэргийн гол хүчин чармайлт бол Украины зүүн хэсгийн Луганск мужийн Оросын мэдэлд байдаггүй сүүлчийн томоохон хот болох Сиеверодонецкийг эзлэх явдал юм. Украины бүс нутгийн албаны хүн хэлэхдээ, цэргүүд гудамжны тулалдаанд орос цэргүүдийг хэд хэдэн гудамжаар ухраасан ч хотын ихэнх хэсэг Оросын хяналтад хэвээр байгаа аж.
АНУ дэлхийн бусад улс орнуудад удаан хугацааны туршид технологи, зэвсэг нийлүүлж байсан нь харамсалтай зөрчилд хүргэсэн. Оросын цэргийн хүчнийхний дайнд ашиглаж буй хэрэгслүүд ихэвчлэн Америкаас гаралтай шинэлэг технологиор ажилладаг. Гэвч хориг арга хэмжээний хүрээнд Орос зэвсгээ солих гэж тэмцэж байгаа.
Олон мянган далайн гахайн гэнэтийн бөгөөд учир битүүлгээр үхсэн нь зарим эрдэмтдийн дунд дайн Хар тэнгисийн амьдралд хор хөнөөл учруулж болзошгүй гэсэн түгшүүрийг төрүүлж эхэлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com