Леброн Жэймсийн хөрөнгө ашиг орлого тэрбумаар тоологдож эхэлсэн бөгөөд NBA-гийн идэвхтэй тоглогч дундаас анхных нь боллоо.
Лос Анжелес Лэйкерс багийн од "бизнесээ дээд зэргээр нэмэгдүүлж" татвар төлөхөөс өмнө 1.2 тэрбум долларын орлого олсон гэж Форбес мэдээлжээ. Сэтгүүлд түүний сүүлийн 19 жилийн хугацаанд гурван өөр багийн NBA-д тоглосон цалин нь 383 сая доллар байсан ба Жэймс "баталгаажуулалт болон бусад бизнесээс 900 сая долларын орлого олсон" гэж бичжээ.
Форбес Nike, AT&T, PepsiCo болон Walmart зэрэг компаниудтай хийсэн ашигтай гэрээнүүдээс гадна Жеймс эдгээр брэндүүдийн хувьцааг эзэмшдэг бөгөөд гэрээний дагуу хурдан цалингаа бэлнээр авахынхаа оронд хувьцаанаас нь ашиг хүртэхээр гэрээ үзэглэсэн гэсэн байна.
NBA-гийн дөрвөн удаагийн аварга тэрээр фитнессийн гарааны Tonal, дундын унааны компани Lyft, Blaze Pizza зэрэг компаниудад мөн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Жэймсийн өөр нэг ашигтай хөрөнгө оруулалт бол 300 сая доллараар үнэлэгддэг SpringHill Entertainment телевиз, кино студи юм. Тус студи нь түүний тоглосон "Space Jam: A New Legacy" киног бүтээхэд тусалсан бөгөөд энэ кино нь дэлхий даяар 163 сая долларын ашиг олсон байна.
Жеймс эртнээс тэрбумтан болохыг мөрөөддөг байсан нэгэн аж. Тэрээр 2014 онд GQ-д өгсөн ярилцлагадаа "Тэрбумтан болох миний хамгийн том амжилт байх болно. Мэдээж би бизнесээ нэмэгдүүлэхийг хүсч байна. Хэрэв би үүнийг олж авбал, хэрэв би тэрбум долларын тамирчин болбол, хоооо! Өө, бурхан минь, би баяртай байх болно" гэж байжээ.
Дашрамд дурдахад, Майкл Жордан Форбес сэтгүүлийн жагсаалтад багтсан сагсан бөмбөгийн цорын ганц тэрбумтан юм. Тэрээр зодог тайлснаасаа хойш арав гаруй жилийн дараа 2014 онд тэрбумтан болж байжээ.
Б.Бүжлхамаа
www.edition.cnn.com