Дэлхий нийтэд коронавирусийн халдварын тархалт буурч, улс орнууд хязгаарлалтын дэглэмээ бууруулсаар байна. Энэ жишгээр ХБНГУ-ын Засгийн газар энэ сарын 1-нээс тус улс руу зорчих иргэдийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх зэрэг шаардлагаас чөлөөлжээ.
Мөн Вьетнам, Киргиз, Австри улс шинжилгээний бичиг шаардахгүй болсныг өмнө мэдээлсэн билээ.