Энэтхэгт биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрдөг ч шинээр эхэлж буй хүмүүс гадуурхалт, цагдаагийн дарамт болон хүчирхийллийг тэсвэрлэх шаардлагатай болдог. Заримдаа цагдаа нар бэлгийн наймааны хохирогчийг хайж байхдаа гэмт хэрэг үйлдээгүй биеэ үнэлэгчдийг саатуулдаг байна.
Хууль тогтоох хүчин чармайлт амжилтгүй болсны дараа тус улсын Дээд шүүх цагдаа нарыг сайн дурын үндсэн дээр зөвшөөрөл авсан насанд хүрэгчид, мөн насанд хүрээгүй хүмүүс эсвэл хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид болон энэ салбарыг орхих хүсэлтэй хүмүүс хоорондын ангиллыг ялгаж, илүү нарийн, хүмүүнлэг арга барил ашиглахыг хичээж байна.
Насанд хүрэгчдийн зөвшөөрлийн хувьд цагдаа нар баривчлах болон бусад төрлийн дарамт шахалтаас зайлсхийх, биеэ үнэлэгчдийг хүүхдүүдээс нь салгахгүй байх ёстой гэж шүүх мэдэгджээ.
"Цагдаагийнхан биеэ үнэлэгчтэй харьцах хандлага нь ихэвчлэн харгис хэрцгий, хүчирхийлэлтэй байдаг. Цагдаа нар бүх биеэ үнэлэгч нарт нэр төртэй хандах ёстой" гэж мэдэгдсэн байна.
Биеэ үнэлэгчид гэмт хэрэгтэн гэсэн ойлголт нь тэднийг хүчирхийлэлд өртөмтгий болгодог гэж судлаачид хэлж байна. Хүний наймаачид болон ядуурлын улмаас Энэтхэгийн 900,000 орчим эмэгтэйчүүд биеэ үнэлэх салбар луу оржээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com