Байдены засаг захиргаа Хятадын түрэмгий зан авирыг өөрчлөх боломжгүй гэж дүгнэжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен пүрэв гаригт АНУ Хятадыг хязгаарлахыг оролдож байна гэж мэдэгдэв.
Тэрээр "Бид Бээжинг замналаа өөрчлөхөд найдаж болохгүй. Тиймээс бид олон улсын нээлттэй, хүртээмжтэй тогтолцооны алсын хараагаа сайжруулахын тулд Бээжингийн стратегийн орчныг бүрдүүлэх болно" гэжээ.
Хятадын Коммунист намын нөлөөг хязгаарлахын тулд АНУ бусад улстай эвсэл байгуулна гэж Блинкен хэлсэн юм. Тэрээр АНУ шинэ хүйтэн дайныг эрэлхийлэхгүй, Хятадыг тусгаарлахыг оролдохгүй гэдгийг онцлоод дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хамтын ажиллагааны боломжуудыг онцлон тэмдэглэв.
АНУ-ын албаны хүмүүс олон арван жилийн эдийн засаг, дипломат шууд харилцаа нь Бээжинг Америк тэргүүтний зарлигийг дагахад хүргэсэнгүй гэж дүгнэжээ. Ши Жиньпин дарга Оросыг Украин руу довтлох үед цэргийн байр суурь, дипломат дэмжлэг үзүүлсэн нь тэдний итгэлийг улам гүнзгийрүүлсэн гэв.
Блинкен Хятад улс хүний эрхийг зөрчиж, үндэстний цөөнхийг хэлмэгдүүлж, үг хэлэх эрх чөлөөг дарангуйлж байгааг цохон тэмдэглэсэн. Тэрээр мөн даваа гаригт Ерөнхийлөгч Байден Хятад руу дайралт хийвэл цэргийн ажиллагаанд оролцох “амлалт”-ыг хүлээсэн ч АНУ-ын Тайванийн талаар баримталж буй олон жилийн бодлогыг мэдэгдлийнхээ үеэр дахин онцолжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com