x

Турк зэвсгийн хоригийг цуцлуулж, алан хядагчид гэж сэжиглэгдэж буй иргэдээ авахыг хүсч байна

Оросын Украинд явуулж байгаа дайны улмаас Швед, Финланд улсууд төвийг сахисан бодлогоосоо ухарч, НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрт хүрсэн. Гэхдээ Швед, Финландын өмнө НАТО-гийн нөлөө бүхий гишүүдийн нэг Турк улсын эсэргүүцлийг даван гарах сорилт тулгарч байгаа. Иймээс Туркийн байр суурийг өөрчлөх зорилгоор Швед Финландын дипломат төлөөлөгчид Туркийн нийслэл Анкарад очжээ.

Харин Турк "алан хядагч гэж үздэг байгууллагуудыг дэмжихгүй байх, зэвсгийн хоригоо цуцла" гэсэн нөхцөлүүдийг тавьж байна.

Лхагва гаригт хоёр улсын төлөөлөгчид Туркийн ерөнхийлөгчийн ойрын туслахтай тус тусын уулзалт хийжээ.  Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган алан хядагч байгууллагууд гэж үздэг Курдын хөдөлмөрийн нам, Сирийн Курдын зэвсэгт дайчдыг дэмждэг гэж Швед, Финландыг буруутгаж байна.

Эрдоган НАТО-д элсэхийг нь эсэргүүцэх далимдаа Швед, Финландын Туркд тавьсан зэвсгийн хоригийг цуцлуулах, алан хядагчид гэж сэжиглэгдэж байгаа иргэдээ шилжүүлж авах сонирхолтой байгаа юм.

Өчигдөр Туркийн талтай хийсэн уулзалт “үр дүнтэй” болсон гэж Швед, Финландын эрх баригчид мэдэгдсэн. Харин Туркийн талаас “бид батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн эсрэг хориг арга хэмжээг цуцлуулах талаар энэ уулзалтаас нааштай хандлага олж харлаа” гэж мэдэгджээ. Түүнчлэн Анкарагийн эсэргүүцэж байгаа алан хядагч байгууллагуудыг дэмждэг байдлаа зогсоох, зэвсгийн хоригийг цуцлах зэрэг нөхцөлүүдийг тавьж байна. Эсэргүүцэж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэх алхам хийхгүй бол Скандинавын эдгээр улсуудыг НАТО-д элсэхийг нь дэмжихгүй гэж Анкара байр сууриа маш тодорхой илэрхийлж байна.

Швед, Финландын төлөөлөгчид Туркд ажиллахтай зэрэгцээд Европын зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель НАТО-д элсэх Финланд, Шведийн чармайлтыг дэмжих зорилгоор Хельсинки, Стокгольмд айлчилж байна. Тэрээр Финланд улс НАТО-д элсэх нь өөрийн улс болоод Европыг аюулгүй, хүчирхэг болгоход маш чухал үүрэгтэй гэж мэдэгджээ. НАТО-д гишүүнээр элсэхэд тус эвслийн 30гишүүн бүх улсын дэмжлэгийг авсан байх ёстой. Тиймээс Швед, Финландын эрх баригчид эсэргүүцэж байгаа ганц улс Туркийн байр суурийг зөөллөх зорилгоор дипломат алхам хийж байна.

Швед Финланд улсууд Оросын Украинд хийж байгаа дайны нөлөөгөөр бүс нутгийн аюулгүй байдалд эрсдэл учрах вий гэсэн болгоомжлолын үүднээс НАТО-д элсэх өргөдлөө өнгөрсөн 7 хоногт гаргасан юм. НАТО улс орнууд зөрчилтэй асуудлаа шийдвэрлэж, тохиролцохоор нь энэ 2 улсыг гишээр элсүүлж авна гэж Ерөнхий нарийн бичгийн дарга нь Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр мэдэгджээ.

Энэ үйл явц Украин дахь Оросын дайны геополитикийн хамгийн том үр дагавруудын нэг бөгөөд Европын аюулгүй байдлын газрын зургийг дахин зурна гэж шинжээчид тодорхойлж байгаа юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top