x

Оросын төв телевизээр Дарханы замаар жишээ авч Монголчуудыг шоолжээ

Дарханы авто замын бүтээн байгуулалт олон жил сунжирсан нь монголчуудыг бухимдуулж байгаа билээ. Тэгвэл энэ асуудал Монголын хилээс хальж, хөрш орны хошин ярианы сэдэв болжээ.

Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч гэгддэг хөтлөгч Владимир Соловьевын “Вечер” ярилцлагын нэвтрүүлгээр Дарханы замын талаар доог тохуу болгон ярьсан байна.

Уг нэвтрүүлгийн лхагва гаригийн дугаарт оролцсон ОХУ-ын төрийн Думын тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн интеграц хариуцсан байнгын хорооны дэд дарга Константин Затулин хөрш орнуудыг холбосон зам тээврийн асуудлын талаар ярьжээ.

Ингэхдээ хамгийн муу жишээгээр Орос-Монголын зам тээврийг нэрлэсэн байна.

Тэрээр “Би Монголд ажлын шугамаар уригдсан юм. Тэгэхдээ би Монголд очих боломжгүйг олж мэдсэн. Тийшээ онгоц нисэхгүй байна. Зам ч байхгүй байна. Улаан-Үд хүртэл нисээд цаашаа хил хүртэл машинаар явна. Тэгээд хилээр гараад 200 км замгүй. Манай хилээс Улаанбаатар хүртэл зам байхгүй шүү. Эх орны дайны үеэр монголчууд бидэнд чадах ядахаараа тусалж байсан. Бид ч үүнд нь талархаж явдаг. Гэтэл энэ олон жилийн хугацаанд бид яагаад Монголтой хэвийн замаар холбогдож болоогүй юм бэ?” гэж ярьжээ. Харин энэ үеэр хөтлөгч Соловьев “Мориор явахгүй яасан юм бэ?” гэж хошигноход нэвтрүүлэгт оролцогсод инээлдэж байв.

Константин Затулин мөн агаарын замаар Монголд хүрэхэд заавал Истанбул, Сөүлийн аль нэгээр дамжиж нисэхээр байгааг хэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн
Top