Даваа гаригийн байдлаар АНУ-д сармагчны цэцэг өвчний нэг тохиолдол, сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдээд байна.
"Хүн бүр сармагчингийн өвчнөөр өвчилж, тарааж болно, гэхдээ дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэгдэлтийн "тохиолдлын тодорхой хэсэг" нь гей болон бисексуал эрчүүдийн дунд тохиолдож байна" гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) хэлтсийн ахлах эмч, доктор Жон Брукс хэлэхдээ "Зарим бүлгүүдэд яг одоо өртөх магадлал өндөр байж болох ч одоогийн байдлаар сармагчны цэцэг өвчнөөр зөвхөн АНУ-ын гей болон бисексуал нийгэмлэгт өртөх эрсдэл байхгүй" гэж хэлсэн юм.
Хэн ч, бүр хэн ч сармагчингийн халдвар авч, мөн тарааж болно, гэхдээ ... өнөөдрийн байдлаар дэгдэлтэд өртсөн хүмүүсийн ихэнх нь ижил хүйстэн, бисексуал эрчүүд гэж тодорхойлсон байна.
CDC-ийн Шинээр гарч ирж буй болон зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төвийн Өндөр үр дагавартай эмгэг төрүүлэгч ба эмгэг судлалын хэлтсийн дэд захирал, доктор Женнифер Маккуистон хэлэхдээ "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид ортопокс өвчний тохиолдлуудыг сармагчингийн өвчин гэж үзэх ёстой. CDC-ийн Лабораторийн хариу арга хэмжээний сүлжээн дэх лабораториуд нь ортопокс вирусын шинжилгээ хийх боломжтой бөгөөд дараа нь сармагчингийн өвчний баталгаажуулалтыг CDC-д ПГУ-ын шинжилгээгээр тусгайлан хийх бөгөөд ингэж хариу баталгаажтал "хоёр цаг" шаардлагатай" гэсэн юм.
Мөн тэрээр "Энэ үйл явц өмнө нь хоёр долоо хоног хугацаа шаардаж байсан боловч бид хоёр өдрийн дотор илрүүлэх боломжтой боллоо. Ингэж эхний дарааллын мэдээллийг олон нийтэд нээлттэй хуваалцах нь бүх улс оронд чухал ач холбогдолтой бөгөөд ингэснээр вирус дэлхий даяар хэрхэн тархаж байгааг ойлгох мөн илүү сайн анхаарах болно" гэлээ.
АНУ мөн үндэсний стратегийн үндэсний нөөцөөс сармагчингийн эсрэг вакцин гаргах хүсэлтэд хариу өгч байна. АНУ-д хоёр тунтай Jynneos вакцин нь салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй мөн тусгайлан сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвшөөрөлтэй ажээ.
Женнифер Маккуистон "Одоогоор бидэнд 1000 гаруй тун байгаа бөгөөд тус компани бидэнд илүү их тунгаар өгч байгаа тул ирэх долоо хоногт энэ түвшин маш хурдан өснө гэж бид найдаж байна" гэв.
Б.Бүжлхамаа
www.cnn.com