Дэлхий нийт Гайти хараад түүний эцэс төгсгөлгүй зовлон зүдгүүрийг өрөвдөх сэтгэл төрдөг ч, тус улсад хэдийн гаарсан авлига, улс төрийн буруу менежментийн талаар сонсоод итгэл нь дарагддаг.
Энэ улсын олон асуудал нь 1791 оны боолуудын бослого, 1804 оны тусгаар тогтносон улсаа байгуулсны дараа золиос шаардсан Францаас улбаатай. Франц Гайти улсыг Францын банкуудаас зээл авч, төлбөрөө төлөхийг албадсан юм.
Энэхүү "давхар өр"-ийн улмаас буюу түүнийг төлөх эрэлт, зээлээс болж Гайти Америк тивийн хамгийн ядуу орон болсон юм. Таймс сонины тооцоолсноор Францад төлөх төлбөр нь Гайтид 21 тэрбум доллараас 115 тэрбум долларын алдагдал хүлээсэн бөгөөд энэ нь 2020 онд Гайтигийн нийт эдийн засгаас найм дахин их хэмжээтэй тэнцэнэ.
Энэхүү өр нь Гайтигийн эдийн засгийг хэдэн арван жилийн турш хямрааж байна.
2003 онд тус улсын олон арван жилийн дарангуйллын дараа ардчилсан замаар сонгогдсон анхны ерөнхийлөгч Жан-Бертран Аристид Францаас хохирлоо барагдуулахыг оролдсон. АНУ болон Франц түүнийг засгийн эрхээс маш хурдан зайлуулсан юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com