x

Борис Бондарев: Би эх орноосоо хэзээ ч ийм их ичиж байгаагүй

Украины дайныг эсэргүүцсэн Оросын дипломат Борис Бондарев НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын дипломат ажилтан албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ.

Түүний энэхүү алхам өнөөг хүртэл хийсэн олны анхаарлын татсан хамгийн том эсэргүүцлийн дохио боллоо.

Дунд шатны албан тушаалтан Борис Бондарев дипломатуудад хандан цахим захидал илгээсэн байна. Тэрээр "Би эх орноосоо хэзээ ч ийм их ичиж байгаагүй" гэжээ.

Тэрээр энэ түрэмгийллийг Украин болон Оросын ард түмний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлж, "Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа "Кремль үндсэндээ бүх зүйлийг буруу хийсэн" гэж мэдэгджээ.

Швейцарийн Давос хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхийн эдийн засгийн форумд оролцож, Оросын дипломатууд болон олигархиудыг оролцохыг хориглосон дэлхийн бизнесийн удирдагчдад хандан үг хэлсэн байна.

Зеленский бусад улсыг Украины үр тарианы экспортод аюулгүй коридор бий болгохыг уриалж, Оросын газрын тос, худалдаанд бүрэн хориг тавих, мөн Оросын бүх банкуудыг дэлхийн санхүүгийн сүлжээнээс салгах ёстой хэмээн шахалт үзүүлжээ. 

Тэрээр мөн бизнес эрхлэгчдийг Оросоос зугтаж, Украинд дэлгүүр нээхийг уриалж, дайны дараах авлига, хээл хахуульд нэрвэгдсэн, "дайны гэмт хэрэг"-тэй холбоогүй орчин бий болно гэж амласан байна.

Дайнтай холбоотой бусад шинэчлэлтүүд:

  • Украины шүүх 21 настай орос цэргийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноолоо.

  • Украины зүүн фронт дахь ширүүн тулаанууд дайны эрчмийг өөрчилж чадсангүй.  Америкт үйлдвэрлэсэн M777 гаубицууд Украинд шийдвэрлэх давуу талыг өгч чадна.

  • Starbucks Оросоос гарч байна.

  • Дайны улмаас Украины 350 гаруй түүхэн дурсгалт газрууд сүйдсэн гэж тус улсын Соёлын сайд мэдэгджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн
Top