Энэтхэг, Бангладеш улсад Муссоны өмнөх ширүүн бороо галт тэрэгний буудал, хот, тосгоныг урсгасны улмаас 60 гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэргүй болжээ.
Сүүлийн үед аймшигт халуунд нэрвэгдсэн Өмнөд Ази даяар цаг агаарын эрс тэс уур амьсгал улам бүр нэмэгдсээр байна.
Энэ жил Энэтхэгийн хойд болон төв хэсэгт 4-р сард хамгийн их дундаж температур бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жил их хэмжээний бороо орж, хөрсний гулгалт Бангладеш дахь Рохинжа дүрвэгсдийн хуарангуудыг нэг шөнийн дотор урсгаж, 2020 онд аадар борооны улмаас тус улсын дөрөвний нэгээс багагүй хэсэг усанд живжээ.
Энэтхэг, Бангладеш нь Энэтхэгийн далай, Бенгалын булантай ойр оршдог тул уур амьсгалын өөрчлөлтөд онцгой өртөмтгий байдаг. Халуун орны ус улам бүр их халж, улмаар зарим газар хуурайшиж, зарим газарт "хур тунадас их хэмжээгээр нэмэгдсэн" гэж сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.
Дэлхийн хамгийн том голуудын нэг болох Брахмапутра Энэтхэгийн алслагдсан зүүн хойд хэсгийн хөдөө аж ахуйн газар нутаг, тосгон, хот суурин газруудыг усанд автуулжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com