Жо Байдены АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Азийн улсуудад хийж буй анхны айлчлалаараа Дональд Трампын үед тогтворгүй болсон дипломат харилцааг бэхжүүлэхийг хичээж байна. Тэрээр Бээжингийн нөлөө улам бүр нэмэгдэхээс болгоомжилж буй юм.
Бямба гаригт 11 хоногийн өмнө тангараг өргөсөн ерөнхийлөгч Юн Сук Ёолтой уулзаж, Хойд Солонгосын дарангуйлагч Ким Чен Унтай эвсэх гэсэн Трампын оролдлогыг шүүмжилжээ. Байден, Юн нар Трампын Кимтэй буулт хийх замаар багасгахыг хүссэн хамтарсан цэргийн сургуулилтаа өргөжүүлэх арга замыг судлах аж.
Ням гаригт Токиод Байден бодлогоо зохицуулах зорилготой шинэчилсэн худалдааны хэлэлцээрийг танилцуулсан юмн. Гэхдээ таван жилийн өмнө Трампын орхисон Номхон далай дамнасан түншлэлийн зах зээлд нэвтрэх, тарифыг бууруулахгүй боломжгүй байна.
Азийн бүс нутгийн зарим хүмүүс түүний үнэ цэнийн талаар эргэлздэг гэхэд хэлсдэхгүй.
ОХУ-ын Украин дахь дайн нь Байдены гадаад бодлогын анхаарлыг Ази руу чиглүүлэх анхны стратегийг үгүйсгэжээ. Энэхүү аялал нь амлалтаа дахин бататгаж, Хятадтай тэмцэхэд анхаарч буйгаа харуулах оролдлого юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com