x

Украин дахь дайн Африкт өлсгөлөн үүсгэж байна

Дэлхийн хамгийн том үр тариа үйлдвэрлэгч хоёр улс дайтаж байгаа учраас үр дагавар нь дэлхий даяар оройн хоолны ширээн дээр үр дүн нь мэдрэгдэнэ. Гэхдээ энэ өлслөгөн Африкт бусад аль ч оронд мэдрэгдээгүйгээр ихээр тулж байна.

Коронавирусийн тахал болон Өмнөд Америкт болсон ган гачиг нь дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд хүндрэл учруулсан. Дараа нь Орос Украин руу довтлох үед хүнсний үнэ тэнгэрт хадсан. Өнгөрсөн сард НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын хүнсний үнийн индекс түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Африкийн 14 улс улаан буудайнхаа тал хувийг Орос, Украинаас импортолдог гэж НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага мэдээллэхийн сацуу улаан буудайгаараа тэднээс бүрэн хамааралтай гэдгийг зарлалаа. Зүүн Африкт ган гачиг, орон нутгийн мөргөлдөөн газар тариалангийн ажил тасалдсанаас болж хамгийн их хохирол амсаж байна. Улаан буудайнхаа 90 гаруй хувийг Орос, Украинд түшиглэдэг Сомали улсад дайн нь баяр ёслолын арга хэмжээнд нөлөөлж, үндэсний идээ самсаа хүртэл авч хүчрэхгүй болжээ.

Дахир, Сомалиас хоёр долоо хоног сурвалжлага хийсэн The Times сонины Зүүн Африкийн сурвалжлагч Абди Латиф хэлэхдээ "Аяллын үеэр миний олж мэдсэн зүйл бол ган гачиг, тахал өвчинтэй холбоотой хангамжийн тасалдал, одоо Украинд болж буй дайн нь Сомали болон Зүүн Африкийн олон оронд хүнсний бүрэн хямралыг үүсгэж, улам хурцатгасан" гэв. 

Дэлхийн хэмжээнд ямар ч үнэ өсөх нь зарим нийгэмд бага юм шиг санагдаж байсан ч ядуу буурай орнуудад хамгийн их хохирол учруулдаг. Учир нь тэдний зарлагад хамгийн их хувь нь хүнсний бүтээгдэхүүнд ногддог юм. 

Баруун болон Төв Африкт хүнсний хямралд өртөж буй хүмүүсийн тоо тахлын өмнөх 10.7 сая байсан бол энэ жил дөрөв дахин нэмэгдэж, 41 сая болж болзошгүйг НҮБ ХХААБ мэдэгдээд  Африкийн өмнөд хэсэгт үер болж, ган гачиг болж байгаа нь бас санаа зовоож байна гэсэн юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top